Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-01-08 08:53:09

Аргын тооллын 1 сарын 8, Сугар гараг. Билгийн тооллын 29, Онгоц одтой шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, бурхныг тахих, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, их хэрэг, худалдаа арилжаа хийхэд муу.

Өвчин болвол арван хоногт амирлана. Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна. Зүүн чих хангинавал татвал хэрүүл тэмцэл болно. Баруун нүд татвал эд, хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Баруун чих хангинавал муу гаслан ирнэ. Нохой уливал халуун болохуй ба хэрээ дуугарвал муу хэл дуулна. Тагнай эрвэгнэвэл хэн нэгэн үхнэ. Бие татвал гэнэтийн жуулчин ирнэ. Шилбэ татвал үхлийн гэм ирэх нигууртай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно.

Холбоотой мэдээ