Намын их хуралд зориулж цөмийн зэвсэг туршсан гэж үзэж байна

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-01-07 14:54:38

ТОКИО. /RIA Novosti/. Тавдугаар сард товлосон Хөдөлмөрийн намын их хурлын өмнө үндэстнээ нэгтгэн нягтруулах зорилгооор Умард Солонгосын эрх баригчид цөмийн туршилт явуулсан гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам үзэж байна. Энэ тухай тус яам парламентын Батлан хамгаалахын байнгын хороонд мэдэгджээ.

Умард Солонгос лхагва гарагт цөмийн зэвсэг туршсантай холбоотойгоор Өмнөд Солонгосын парламентын Батлан хамгаалахын байнгын хороо яаралтай хуралдсан байна. Хуралдааны үеэр батлан хамгаалах байгууллага уг туршилтын талаар хийсэн дүн шинжилгээнүүдийнхээ дүгнэлтүүдийг танилцуулсан гэж телевизийн NHK компани мэдээлжээ. Тухайлбал, туршилт устөрөгчийн бөмбөгийнх байх магадлал бага байна гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам үзэж байна. Эдгээр дүгнэлтийг дэлбэрэлтийн хүрээ болон хүчинд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн хийжээ.

Туршилт хийх шалтгааны хувьд тус яамны үзэж байгаагаар, улс төрийн дотоод байдалд оршиж байгаа бөгөөд тус улсын удирдлага сүүлийн 36 жил тасарсны дараа тавдугаар сард явуулах гэж буй Хөдөлмөрийн намын их хурлын өмнө улс үндэстэн нягтран нэгдсэнийг харуулах зорилготой холбоотой байна.

Үүнээс гадна, Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг нэмэгдүүлэх замаар Өмнөд Солонгосыг Умардад авсан арга хэмжээнүүдээ өөрчлөхөөс аргагүйд хүргэх зорилготой аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ