Шинэ оны босгон дээр хоёр ихэр хүү мэндэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 13:33:09

Ховд  аймгийн Амаржих газарт шинэ оны босгон дээр хоёр  ихэр хүү мэндэлжээ. 

Шинэ оны эхний төрөлт буюу 2016 оны 1 сарын 1-ний өглөө 05 цагт Буянт багийн иргэн Энхбаярын гэр бүлд  хоёр  ихэр хүү мэндэлсэн байна. 

2015 оны 1 сарын 1-нд 6 нярай мэндэлж байсан бол 2015-2016 онд шилжих шөнө буюу 12 сарын 31-ээс 1 сарын 1-нд 10 нярай мэндэлсэн байна.  Үүнээс 6 нь хүү 4 нь охин гэж БОЭТ-ийн Амаржих газрын эмч нар онцоллоо. 

2015 оны 1 сарын 1-ээс 12 сарын 31-нийг хүртэл аймгийн хэмжээнд нийт 1867 нярай шинээр мэндэлсэн байна. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ