Хип хоп хамтлагууд нэгдэн дурсамжаа сэргээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-06 16:43:48

Монголын хип хоп урсгалын тулгын чулууг тавилцсан “Хар Тас”, “Mon Ta Rap”, “Mr.Doggs”, “Татар” хамтлаг нэгдэн тайзнаа хуучны домог болсон доргио дуунуудаараа удтал хүлээлгэсэн үзэгч сонсогчдынхоо дурсамжийг сэдрээх гэж байна.

Тоглолтод 1990-ээд оны сүүл үед залуусыг жинхэнэ утгаар нь доргиож байсан тэд залуусын сонсох дуртай, сэтгэлд хоногшсон дуунууд болох "Бүрхэг тэнгэр", "Хар Тас хаа ч явсан сийхгүй", "Тэнгисийн эрэг дээрх 247", "Танилцъя охин", "Охин заяа" болон "Бороо" зэрэг дуунуудаа дуулах юм.

Тоглолтод Монголын үе үеийн залуусыг доргиож, хип хоп хөгжмийн хэмнэлд байлдан дагуулж байсан хамтлагууд болох Gee, Desant, Gennie, Юүдэнтэн, Нөлөө болон шинэ үеийн MeKh ZahQ, Show girls, Aim4r production болон Улаан туг хамтлаг урилгаар оролцоно.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Easyticket.mn болон Хар Тас Энтертайнмент ажиллаж байгаа аж.

Тасалбарын үнэ 40 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд онлайн тасалбарыг www.easyticket.mn мөн 1900-1188 лавлах утсаар захиалж үнэгүй хүргүүлж авах боломжтой.

Тоглолт энэ сарын 22-нд “Crocus event hall”-д болно.

Ж.Болор

Холбоотой мэдээ