Сургалтын төлбөрийн буцаан олголтын материалыг авч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-06 16:25:52

Их, дээд сургуулийн оюутнууд сургалтын төлбөрийнхөө 10 хүртэлх хувийг буцаан авах боломжтой. Энэхүү буцаан олголтыг төлбөр төлсөн тухайн жилдээ авах ёстой. Татварын байгууллагууд эл хөнгөлөлтөд хамрах хүсэлтэй иргэдийн материалыг  авч эхэлжээ.

 Төлбөрийн 10 хувиа эргүүлж авах хүсэлтэй оюутнууд материалаа ирэх сарын 15-ны өдрөөс өмнө харьяа дүүргийн татварын албандаа аваачиж өгөх юм.

 Ингэхдээ иргэд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн эцэг эх, суралцах хугацаандаа ажил хийж өөрөө сургалтын төлбөрөө төлсөн оюутан гэсэн ангиллаар бичиг баримтаа бүрдүүлэх аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ