Нэгдүгээр сарын 06-нд болох үйл явдал

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-01-06 09:03:43

11.00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газрын байранд "Жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 оноо тооцох журам, ЗЦГ-аас зохион байгуулж буй ажил"-ын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо, ДЗМОУБ-тай хамтран тус дүүргийн 7 дугаар хорооны гадна талбайд Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулна.

11.00 цагт Спортын төв ордонд Биеийн тамир спортын хөгжлийн төв/БТСХТ/-өөс Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт шигшээ багийн шинэ хувцас гардуулна.

13.30 цагт ГХЯ-нд "Мэдээллийн цаг" хурал зохион байгуулна.

14.00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Б” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

12.30 цагт УИХ-ын гишүүн С.Ганбаатар ажлын өрөөндөө цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

14.00 цагт “А” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “В” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ