Умард Солонгос ДНБ-ийхээ 25 орчим хувийг цэргийн салбартаа зарцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-04 14:14:55

ВАШИНГТОН. /Yonhap/. Умард Солонгос 2002-2012 онд ДНБ-ийхээ 25 орчим хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулсан байна гэж АНУ-ын Төрийн департаментын гаргасан Дэлхийн цэргийн зардал болон зэвсэг нийлүүлэлтийн тухай 2015 оны тайланд дурджээ.

Цэргийн салбартаа гаргасан уг зардлыг тус улсын ДНБ-тэй нь харьцуулахад дэлхийн хэмжээнд хамгийн өндөр зардалтайд тооцогдож байна.

Уг тайланд, Умард Солонгосын цэргийн зардал жилд 4 тэрбум доллар болж байгаа бөгөөд энэ нь ДНБ-ийх нь 23.8 хувь юм. Мөн хугацаанд тус улсын ДНБ 17 тэрбум доллар байжээ.

Жагсаалтын хоёрдугаарт ДНБ-ийхээ 10.9 хувийг цэргийн салбартаа зарцуулсан Оман орсон бол дараагаар нь цэргийн салбартаа ДНБ-ийхээ 8.6 хувийг зарцуулсан ЭритрейДНБ-ийхээ 8.2 хувийг зарцуулсан Саудын Арави орсон байна. Харин Өмнөд Солонгос 48 дугаар байрт орсон буюу ДНБ-ийхээ 2.5 хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ