Бууцагаан сумд өвөлжилт хүндэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-02 23:03:57

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын хэмжээнд 9 сараас эхлэн 9 удаа цас орж зарим газартаа өвөлжилт хүндэрч байна.

Нийт нутгаар дундажаар 10-25 см зузаан цастай байна. Баянгийн багийн нутаг нийтдээ, бусад 4 багийн нийт нутгийн 30-50 хувьд мал аж ахуйн өвөлжилтийн байдал хүндэрсэн бусад нутгаар өвөлжилт хаваржилтийн байдал хүндрэх төлөвтэй байна.

Баянхонгор аймгийн хувьд бусад аймаг, отрын бүс нутагт 20 мянган мал 20 гаруй өрх, өөрийн аймгийн сумдын нутагт 15 өрхийн 10-аад мянган мал , цастай нутагт 112 өрхийн 44 мянган мал өвөлжиж байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ