Иракт Турк цэргээ байрлуулсныг эрс эсэргүүцлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-31 12:51:11

БАГДАД. /NHK/. “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэх ажиллагааны хүрээндТурк  Иракийн хойд нутагт цэрэг байрлуулсныг тус улсын Засгийн газар эрс эсэргүүцэж байна.

Босогчидтой тэмцэж буй Иракийн хүчнийг бэлтгэх хэрэгтэй гэж Турк Иракийн хойд нутаг дахь бааз руу цэрэг илгээсэн билээ.

Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади өчигдөр Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглутай утсаар ярьж, цэргүүдээ Иракын нутгаас яаралтай буцаан татахыг түүнээс шаардаж, цэрэг буцаан татах хэлэлцээрийг биелүүлэхгүй байна гэж Туркийг буруушаасан байна.

Тусгаар тогтнолоо хамгаалахын тулд Туркийн эсрэг цэргийн арга хэмжээ авч болзошгүй тухай Иракийн Гадаад хэргийн сайд Ибрахим аль-Жафари өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр дурджээ.

Харин Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу Иракт цэрэг илгээснээ зөвтгөн, "Ирак газар нутгийнхаа гуравны нэг хэсгийг хянаж чадахгүй байгаа. Хэрвээ Ирак хүч хэрэглэмээр байгаа бол түүнийгээ “Лалын улс”-тай тэмцэхэд ашиглах хэрэгтэй" гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ