Брюссель хотод баярын арга хэмжээг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-31 11:06:15

БРЮССЕЛЬ. /BBC/. Бельгийн нийслэл Брюссель хотод террорист халдлага гарахаас сэргийлэх арга хэмжээ авч, шинэ жилийн ёслолын буудлага болон бусад арга хэмжээг цуцалсан байна.

"Бид хүлээн авсан мэдээллээ" харгалзан үзэж, ийм шийдвэрт хүрсэн гэж Бельгийн Ерөнхий сайд Чарльз Мишель мэдэгдэв.

Баярын үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хоёр сэжигтнийг цагдаа нар энэ долоо хоногийн эхээр баривчилсан байна.

Өнгөрсөн сарын 13-нд Парис хотод террорист халдлага болсноос хойш Бельги аюулгүй байдлаа өндөржүүлжээ. Уг халдлагыг үйлдсэн этгээдүүдийн зарим нь Бельгид байна гэж үзэж байгаа юм.

Дотоод хэргийн сайдтай зөвшилцөж, пүрэв гарагийн оройны баярын арга хэмжээг хийхгүй байхаар шийдвэрлэсэн гэж Брюссель хотын дарга Иван Маяер мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, "өнгөрсөн жилийн шинэ оныг угтах арга хэмжээнд 100 мянга орчим хүн оролцсон. Ийм байдалд бид хүн болгоныг шалгаж чадахгүй учир ийм шийдвэр гаргасан" гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ