“Хүүхэд харах үйлчилгээний төв” ирэх сарын хоёронд сурагчдаа хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-31 10:24:50
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Баянбулаг багт “Хүүхэд харах үйлчилгээний төв” нээлтээ хийв. Энэ нь ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн хүрээнд нээгдэж байгаагаараа онцлог юм.

Баянбулаг, Булаг багийн 15 хүүхэд уг төв сурна. Ирэх сарын хоёронд сурагчдаа хүлээн авна. Уг төвд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй  2-5 насныхан сурна. “Хүүхэд харах үйлчилгээний төв”-ийн байрыг богино хугацаанд барих боломжгүй тул орон нутгийн удирдлагууд өөр зориулалтаар ашиглаж байсан барилгыг засварлах шийдвэр гарсан. Үүний дагуу Булаг багийн “Холбооны газар”-ын байрыг засч хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлж 15 хүүхэд хүлээн авах боломжтой болжээ. Орхон аймагт ийм 55 төв хэрэгтэй байгаа юм. Эл төвд гурван багш ажиллана. 

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ