Оройн дээд” дуулалт жүжиг өнөөдөр тайзнаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-30 12:03:29

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 104 жилийн ойд зориулан ҮДБЭЧ-ын уран бүтээлчид өнөөдөр “Оройн дээд” түүхэн дуулалт жүжгээ тоглох гэж байна.

 Энэхүү үндэсний түүхэн дуулалт жүжгийн найруулагчаар СГЗ П.Бадарч, Төрийн соёрхолт, СГЗ Д.Төрбат нар ажиллажээ.

 Харин жүжгийн гол дүрүүдэд ҮДБЭЧ-ын дуучин Ардын жүжигчин Д.Самбуу, МУГЖ Н.Амгалан, С.Эрдэнэцэцэг, Д.Ширмэнтуяа, МУСТА Д.Амаржаргал, Б.Батмэнд, Ц.Түмэнжаргал, Х.Энхбаатар, П.Баярмагнай болон залуу дуучид тоглох юм.

Энэхүү  түүхэн дуулалт жүжиг нь Монголын ард түмний тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, авч үлдэх гэсэн чин хүсэл эрмэлзлэл, түүхэн тэмцлийн мөн чанарыг урлагийн яруу сайхан хэлээр ард түмэнд хүргэдэг билээ.

 Уг жүжгийг ҮДБЭЧ-ын тайзнаа өнөөдөр 15:00 цагаас толилуулна.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ