2016 онд “Лалын улс”-ыг ялна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-30 11:36:31

ТЕГЕРАН. /IRNA/. Иракийн аль-Рамади хотод очихдоо, 2016 он бол “Лалын улс”-ыг ялах жил байх болно гэж тус улсын Ерөнхий сайд Хайдер аль-Абади хэлжээ.

“Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн бүслэлтэд сар орчим байсны дараа, Иракийн аль-Рамади хотыг эргүүлэн чөлөөлснөөс хойш нэг хоногийн дараа тус улсын Ерөнхий сайд хотод зочилсон байна.

“Чөлөөлөгдсөн Рамади хотод Иракийн Ерөнхий сайд, Зэвсэгт хүчний  тэргүүн Хайдер аль-Рамади хүрэлцэн ирлээ” гэж Абади “Twitter” нийгмийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тавдугаар сард “Лалын улс”-д эзлэгдсэн Рамади хотыг цэргийн ажиллагаагаар чөлөөлснийг үг хэлэх үеэрээ Абади тунхагласан байна.

“2016 он бол Иракт буй “Лалын улс”-ыг устгах томоохон бөгөөд эцсийн ялалтын жил байх болно. Бид Мосулыг чөлөөлж, “Лалын улс”-д сүүлийн, сүйрлийн цохилтыг өгнө” хэмээн Абади мэдэгджээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ