Пакистанд халдлага болж, 23 хүн үрэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-30 08:38:18

МОСКВА. /Sputnik/. Пакистаны умард нутгийн Мардан хотын төрийн байгууллагын байрны гадаа амиа золиослогч халдлага үйлдэж, наад зах нь 23 хүний амь үрэгдэж, 40 гаруй хүн шархадсан тухай албаны хүмүүс мэдээлснийг тус улсын хэвлэлүүд уламжилжээ.

Тус улсын Үндэсний бүртгэл, мэдээллийн санд мотоцикльтой амиа золиослогч этгээд халдахыг оролдоод бүтэлгүйтсэний дараа тэрбээр барилгын гол хаалганы ойролцоо өөрийгөө дэлбэлсэн тухай “The Express Tribune” мэдээлэв.

Халдлагын үеэр 40 гаруй хүн шархадсаны дотор 8 хүний биеийн байдал хүнд байна.

Халдлагын хариуцлагыг “Талибан” бүлэглэлээс салан тусгаарласан “Жаматул Ахрар” бүлэглэл хүлээжээ.

Х.Аминаа

 

 

Холбоотой мэдээ