Г.Эрхэмбаяр аварга тэргүүтэй 128 бөхийн барилдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-12-29 16:02:36

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан эхэллээ.

Өнөөдрийн барилдаанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр зүүн жигүүрийг манлайлж,  улсын арслан П. Бүрэнтөгс, Э.Оюунболд, Н.Батсуурь, заан Ч.Санжаадамба, Д.Баасандорж, Б.Батмөнх, Д.Амгаланбаатар нар зодоглож байна.

Монгол Улсын харцага цолтнуудаас Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Ө.Даваабаатар, Б.Пүрэвсайхан, гарьд цолтноос Н.Ганбаатар, Б.Гончигдамба нар барилдаж байна.

Өмнөх дөрвөн удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр нэг удаа түрүүлж цомын эзэн болж байв.

Тус барилдаанд МҮБХ-ноос албан ёсоор гаргасан 2015 оны цагаан сараас энэ сарын 20-ны өдөр болсон Баянзүрх хайрханы хишиг барилдаан хүртэлх 22 барилдааны чансаагаар шалгарсан 128 бөх зодоглож байна.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ