Оны шилдэг тамирчинаар М.Намуун сурагч шалгарлаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-29 01:04:31
oyuka_hu@yahoo.com

Монгол Улсын 2015 оны шилдэг тамирчинаар М.Намуун тодорсон тул түүнд Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс /ХГБХХ/ “Харшийн сүлд модны наадам”-ын үеэр бэлэг гардууллаа.

М.Намуун Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс хэрэгжүүлдэг Хөгжлийн хөтөлбөрийн боксын дугуйланд сурдаг юм. Тэрээр энэ жилийн амжилтаараа “Шилдэг тамирчин хүүхэд”-ээр тодорсон юм.

Шилдэг сурагчдын “Харшийн сүлд модны наадам”-ын үеэр 2015 оны шилдэг 20 сурагч, шилдэг найман анги, Хүүхдийн оролцооны гурван байгууллага тодорлоо. Мөн ХГБХХ-ээс зохион байгуулсан “Гэр бүлийн хамгаалал, сайн үйлсийн аян”-д идэвхтэй оролцсон 7 байгууллагыг шагнаж урамшууллаа.

Энэ онд Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүссэний 90 жилийн ой тохиосон. Энэ ойг тохиолдуулан зохион байгуулсан ажилд Орхон аймаг дахь хүүхдийн байгууллага 57 ажил төлөвлөж 668.5 сая төгрөг зарцуулжээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ