Вакцины дараах дархлаа хангалттай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-28 11:41:13

Алтанбулаг,Өндөрширээт сумын мал дах вакцины дараах дархлаа 67-88 хувь буюу хангалттай дархлаатай байна.

Бруцеллёзын вакцинжуулалтын тандалт шинжилгээ хийх тухай Улсын мал эмнэлэг, үржлийн газрын даргын 472 тоот, Швейцарийн хөгжлийн агентлагын "Малын эрүүл мэнд" төслийн хүрээнд Хүнс хөдөө аж ахуйн газар дээрх хоёр сумын 40 малчин өрхийн тугал 120, хурга 480, ишиг 480 бүгд 1080 цусны дээж авч, лабораторид шинжлэхэд Алтанбулаг сумын малын бруцеллёзын дараах дархлаа 67,4 хувь, Өндөрширээт сумынх 88,7 хувь буюу хангалттай дархлаа тогтсон эерэг хариу гарчээ. Энэ онд бруцеллёзын вакцинжуулалтанд 51.0 мянган охин тугал, 1.2 сая охин хурга, ишиг хамруулсан байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ