“Эрдэнэт медикал” төвийг Японы менежментээр ажиллуулах шийдвэр гарав

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-27 23:55:42
oyuka_hu@yahoo.com

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монгол-Оросын удирдах зөвлөлийн ээлжит 51 дүгээр хуралдаанаар тус үйлдвэрийн нийгмийн цехүүд зардлаа нөхөх, зах зээлийн нөхцөлтэйгээ уялдаж ажиллах, “РСЦ”, “Эрд Сүлж” зэрэг охин компанийн бүтэц, ажлын горимд өөрчлөлт оруулах шийдвэр гарав. 

  Үүнээс гадна зэсийн үнэ дэлхийн зах зээлд өсөх хүртэл “Москва 300”, “Эко 400” орон сууцны хорооллын барилгыг түр хойшлуулах, “Эрдэнэт медикал” олон улсын оношилгоо, эмчилгээний төвийг Японы эрүүл мэндийн менежментээр бие даалгаж ажиллуулахаар болжээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэмнэлтийн горимд шилжиж сайн ажиллахын зэрэгцээ төлөвлөгөөгөө 100 хувь давуулан биелүүлсэн байна. Иймд тус үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар гурван сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй ажилтан бүрт 500 мянган төгрөгөөр урамшуулахаар болов. Эл мөнгийг хэмнэлтийн үр ашгаас хуваарилна гэж тус үйлдвэрийн албан ёсны вэб хуудас Erdenettoday.mn мэдээллээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ