БНАСАУ 60 гаруй удаа өдөөн хатгажээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-11 10:48:31

СӨҮЛ. /Yonhap/. Өнгөрсөн оноос хойш Умард Солонгос газар болон тэнгисээр өдөөн хатгалгаа эрчимжүүлсэн бөгөөд сүүлийн таван жилд гаргасан өдөөн хатгалгуудын тоо нь 60 гаруй болсон гэж Өмнөд Солонгосын БХЯ мэдэгдлээ.

Тус яамны парламентын батлан хамгаалахын асуудал хариуцсан хороонд өргөн барьсан тайлангаас үзвэл, 2010-2015 онд Умард Солонгос нийтдээ өдөөн хатгасан 64 үйлдэл гаргажээ.

Сүүлд л гэхэд өнгөрсөн наймдугаар сарын эхээр Солонгос хоорондын хилийн дагуу Умард Солонгос мина хаясны улмаас хоёр өмнөд солонгос цэрэг хүнд шархадсанаар Солонгосын хойгийн байдал хурцадсан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд