Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-12-25 07:31:26

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төв нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Отгон, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 12-14 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ