Дорноговийн баялаг бүтээгчид олон улсын зах зээлд өрсөлдөх зорилго тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 09:24:55

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас 2015 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласан. Тус аймгийн баялаг бүтээгчид улирч буй  2015 онд зорилгын  дор зохион байгуулалтад орж  нэгдэж чадсан бол ирэх жил улс, олон улсын  зах зээлд бүтээгдэхүүнээ сурталчлах, үзэсгэлэн худалдаанд оролцох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөтгөх томоохон зорилго тавив.  

Жилийн ажлын хүрээнд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,  шинэлэг ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, иргэдийн сэтгэлгээ хандлагыг өөрчлөх зорилгоор “Баялаг бүтээгчдийг дэмжих туг” аялуулж үйлдвэр эрхлэгчдийн бүтээлийг олон нийтэд сурталчилжээ. Мөн “МАСС” агентлагаас зохион байгуулдаг “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөлтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж нэг жилийн хугацаанд “ETV” телевизээр Сайншанд сумын баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг үнэ төлбөргүй сурталчилсан бөгөөд Монголын баялаг бүтээгчдийн холбооны Дорноговь аймаг дахь салбар холбоог  байгуулж  тэргүүнээр “Цагаан сүүний буян” хоршооны дарга Д.Алтанцэцэгийг сонгожээ.

Х.Эрдэнэбулган  

Холбоотой мэдээ