Авлигын эсрэг гар зургийн уралдааны дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 13:18:19

Говь-Алтай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн ЗДТГазар,  Хүний эрхийн үндэсний комиссын аймаг дахь ажилтан, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс,  “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагатай  хамтран Авлигын эсрэг олон улсын өдөр, Хүний эрхийн өдрийг тохиолдуулан олон төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгууллаа.

Иргэд олон нийтэд Үндсэн хуулиар бататгасан хүний эрхийн үзэл санаа, шударга ёс хүний эрхтэй салшгүй холбоотой болох  талаар  “Хүний эрх ба хууль тогтоомжийн хэрэгжилт “ эссэ нийтлэлийн уралдаан  мөн авлигын эсрэг ойлголт сэтгэл зүйг бий болгох зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд  “Авлигын үйлдэл хүний эрхийг зөрчих хэрэгсэл  болох нь” сэдэвт гар зургийн уралдааныг явуулж дүнгээ гаргалаа.

Гар зургийн уралдаанд  нийт 73 бүтээл ирснээс “Хантайшир эрдэм” цогцолбор сургуулийн 10А ангийн сурагч Б.Лүмсүрэн 1 дүгээр байрт,  1 дүгээр сургуулийн 12Ё ангийн сурагч Н.Шаарийбуу 2 дугаар байрт, Баян-Уул сумын дунд сургуулийн 11Б ангийн сурагч Г.Нямлхагва 3 дугаар байрт тус тус шалгарч дурсамж мөнгөн шагнал, тусгай байрт 1-р сургуулийн 6Д ангийн сурагч Б.Дөлгөөн, 1 дүгээр сургуулийн 6Б ангийн сурагч Б.Нямцогт, 1 дүгээр сургуулийн 8Б ангийн сурагч Б.Хишигбаяр,  2 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Э.Оюун-Эрдэнэ, 3 дугаар сургуулийн 12В ангийн сурагч Т.Буяндэлгэр нар  шалгарч дурсамж, Дэлхийн зөн Олон улсын байгууллагын гарын бэлгээр тус тус шагнагдлаа.

                                                                                             Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ