230 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжив

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2015-12-22 11:01:47

Монголбанк 1 долоо хоногтой 230 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 13.0 хувийн ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр  өчигдрийн байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 530.1 тэрбум төгрөг болов. 

Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.

 

Холбоотой мэдээ