Шинээр 1075 зээлдэгчид 69.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-12-21 16:28:49

Банкууд өнгөрсөн сард 1075 зээлдэгчид 69.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 3412.9 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 76583-д хүрсэн байна.

Тухайн сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 13.9 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулбал  14.9 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

 Банкууд өөрийн эх үүсвэрээр 22.8 хувь буюу 777.5 тэрбум төгрөгийн зээл, “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 75.3 хувь буюу 2570.2 тэрбум төгрөгийг зээл олгожээ.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 98.5 хувь нь төгрөгийн зээл, 1.5 хувь нь гадаад валютын зээл бөгөөд чанаргүй зээлийн эзлэх хувь 0.7 хувьтай гарчээ.

 Б.Заяа

 

Холбоотой мэдээ