МАХН-ынхан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-10 14:52:11

МАХН-ын удирдлага, гишүүд дэмжигчдийн хамтаар өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, тэдний дурсгалыг хүндэтгэлээ.

Энэ үеэр МАХН-ын нарийн бичгийн дарга О.Лхагвацэдэн, “МАХН нь хүний эрхийг дээдэлсэн, шударга ёсны төлөө үзэл баримтлалтай нам. МАХН-ын дарга Н.Энхбаяр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 1997 онд анх удаа албан ёсоор хэлмэгдсэн иргэд, тэдний ар гэрийнхнээс тухайн үеийн МАХН-ын нэрийн өмнөөс  уучлал гуйж байсан. Бид цаашид улс төрийн хэлмэгдүүлэлтийг дахин гаргахгүйн төлөө тэмцэж  энэ талаар санаа санаачилга гарган, хэлмэгдүүлэлтийн хохирлыг арилгах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохын төлөө ажиллаж байна” гэлээ.

Тус арга хэмжээнд МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Улаан, З.Баянсэлэнгэ, БСШУ-ы дэд сайд Б.Тулга, тус намын нарийн бичгийн дарга нар болон гишүүд дэмжигчид оролцов.

Б.Туул

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд