Ойн хортон шавжийн судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 16:14:05

Завхан аймгийн хэмжээнд Сибирийн хүр эрвээхэй, Эгэл бийрэн сүүлт эрвээхэйн хөнөөлийн голомт ихэсч, тархалтын цар хүрээ өргөссөөр байна.

Үүнтэй холбоотой ойн хортон шавжийн судалгаа хийжээ. Энэхүү судалгаанд  69005 га ойн сан бүхий талбай хамрагдсанаас хортон шавж тархсан 25370 га ойн сан бүхий талбай, ойн хортон шавжийн голомтой 24623 га ойн сан бүхий талбай хамрагдсан байна.

Ойн хортон шавжийн тэмцлийн ажлыг 2015 онд 19600 га талбайд, 2014 оны үлдэгдэл болох 10874 га талбайд нийт 30474 га талбайд хийж гүйцэтгэсэн байна. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ