Гуантанамогийн 17 хоригдлыг бусад улс руу шилжүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-18 09:22:07

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Батлан хамгаалах яам Гуантанамогийн шоронгийн 17 хоригдлыг бусад орны шоронгуудад шилжүүлэхээр бэлдэж байгаа тухай тус яамны эх сурвалж мэдээлжээ.

“Бид 17 хүнийг шилжүүлэхээр болсон” гэж Пентагон дахь эх сурвалж Франс-Пресс агентлагт мэдэгдээд, хэд хэдэн орон Гуантанамогийн хоригдлуудыг хүлээж авахыг зөвшөөрсөн гэдгийг тодорхой болгосон байна.

Хоригдлуудыг удахгүй шилжүүлэх эсэх талаар Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жош Эрнест пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг хэвлэлийн хурлын үеэр тайлбар өгөхөөс татгалзжээ.

Кубын Гуантанамо арал дахь Америкийн цэргийн баазын шоронг 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа  АНУ “Аль-Каида” болон талибуудыг дарахаар Афганистанд ажиллагаа явуулж эхэлсний дараа 2002 онд байгуулсан билээ. Өнгөрсөн жилүүдэд террорист ажиллагаанд оролцсон хэрэгт буруутган янз бүрийн орны хэдэн зуун хүнийг уг шоронд Америкийн тусгай албаныхан хорьсоор ирсэн боловч тэдэнд албан ёсоор ял оноогоогүй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ