Аавдаа хэлэх захидлын уралдаанд 170 гаруй хүүхэд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 20:18:20

Хөвсгөл аймаг Хүүхдэд ээлтэй аймаг болох зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Миний сум- Миний гэр” аяныг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд гэр бүлийн харилцааг эерэг болгох хүүхдийн хүсэл, санаа бодлыг сонсох, гэр бүлийн харилцаанд аавуудын үнэлэмжийг нэмэгдүүлж хүүхдүүд аавдаа чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломж олгох  зорилгоор  Дэлхийн зөн монгол олон улсын байгууллага, орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс “Аавдаа хэлэх чин сэтгэлийн үг” захидлын уралдааныг зарлаж  уралдаанд 170 гаруй хүүхдүүд оролцжээ.

Уралдаанд оролцсон хүүхдүүд ааваараа бахархсан, аавдаа зориулсан чин сэтгэлийн үгсээ захидалдаа өгүүлсэн байжээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ