Орхон аймагт Монгол Улсын алдартч уяач дөрөв бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-15 10:18:06
oyuka_hu@yahoo.com

“Эрдэнэтийн морин спорт, уяачдын холбоо” 20 жилийн ойгоо тэмдэглэж баярын хурал зохион байгуулав. Тус холбоо 1995 оны зургаадугаар сарын 25-нд байгуулагдаж өдгөө Монгол Улсын алдарт уяач 4, Манлай уяач 3, аймгийн Алдарт уяач тавтай болжээ.

Хорин жилийн хугацаанд морин спортыг хөгжүүлэхийн тулд аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтарч 10 гаруй томоохон уралдаан зохион байгуулжээ. Тухайлбал, 1996 онд “Морин Эрдэнэ” хангайн бүсийн уралдаан, 1997 онд Хангайн бүсийн даншиг наадам, 2013 онд Хангайн бүсийн хурд, Дүнжингарав уралдааныг хоёр удаа хийжээ. Орхон аймагт уяачдын 10 гаруй гал бий. Энэ оны шилдэг галаар “Хангайн хурд” гал тэргүүллээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ