Арванхоёрдугаар сарын 15-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-12-15 09:09:22

09.30 цагт НЗДТГ, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар Академи” Зөвлөлдөх Ардчиллын танхим, Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа “Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг Нийслэлийн иргэний танхимд болно.

10.00 цагт “Дэлхийн хүний хөгжлийн 2015 оны илтгэл” танилцуулах ажиллагаа НҮБ-ын байрны 3 давхарт болно.

10.30 цагт МҮХАҮТ-д Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурсантай холбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "УБТЗ" олон улс болон дотоодын бизнес эрхлэгчдийн үндэсний форумыг зохион байгуулна.

11.00 цагт 2015 оны Эмзүйн шинжлэх ухааны болон Анагаах ухааны шилдэг бүтээлүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ ЭМСЯ-ныы хүндэтгэлийн танхимд болно.

11.00 цагт “Босоо хөх монгол” ТББ, “Зөв амьдрах ухаан” ТББ хамтран нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Япон судлаач, орчуулагч Дэлэгийн Төмөрбаатарыг Япон Улсын төрийн одон "Мандах нар одонгийн Сарнай цэцэгт алтан туяа зэрэглэлийн одон"-оор шагнах ёслолын ажиллагаа Япон Улсын ЭСЯ-нд болно.

14.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "Мэдээллийн цаг" хэвлэлийн хурал болно.

15.00 цагт Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 25 жилд зориулсан уулзалт ярилцлага "Чингис" зочид буудлын хурлын танхимд болно.

16.00 цагт ACEM-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад эрэлттэй байгаа үйлчилгээний ажилтнуудыг ажилгүй иргэдээс сонгон шалгаруулах бүртгэлийн үйл ажиллагааны нээлт “Бишрэлт” зочид буудлын 1 давхарын хурлын танхим болно.

18.20 цагт Төв талбайн сүлд модны гэрлийг асаах ёслол болно

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Б” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ.

14.00 цагт “А” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ