Миланд ОУИМ Д.Номин-Эрдэнэ тэргүүн байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-14 09:32:17

Олон улсын мастер /ОУМ/, эмэгтэйчүүдийн ОУИМ Д.Номин-Эрдэнэ энэ сарын 5-12-нд Итали улсын Милан хотноо зохион байгуулсан Эдуардогийн дурсгалд зориулагдсан 36 дахь удаагийн оюун ухааны тоглоомын Креспи олон улсын наадамд шатрын төрөл мастер ангилалд уригдан оролцож, тэргүүн байр эзэлжээ.

Тэрбээр 9 өрөг тоглосноос 7.5 оноогоор /6 хожин, 3 тэнцэн/ түрүүлж, эх орныхоо Төрийн далбааг Милан хотноо  мандууллаа. Түүний энэ амжилт нь тус тэмцээний мастер ангилалд эмэгтэй хүн түрүүлсэн анхны тохиолдол болсон гэдгийг зохион байгуулагчид онцлож байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ