Энэ онд хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд 50 сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-11 11:06:12
oyuka_hu@yahoo.com

Ирэх онд Орхон аймаг хавдартай иргэдэд эмийн болон хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлэхэд 40 сая төгрөг төсөвлөжээ.

Орхон аймагт жилд дунджаар 400-500 иргэн хавдартай хэмээн оношлогддог байна. Иймд аймгийн ЗДТГ 2009 оноос хавдартай иргэдэд тусламж үзүүлж байна. Тухайлбал, 2014 онд 10, 2015 онд 50 сая төгрөг зарцуулсан байна. Уг мөнгийг эм болон гэрээр хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэгт өгдөг ажээ. Тодруулбал, “Манал” эмнэлэг энэ жил аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран хавдартай 125 иргэнд гэрээр үйлчилгээ үзүүлжээ. Үүнд 20 сая төгрөг зарцуулсан байна. Мөн энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар 100 гаруй иргэнд эмийн хөнгөлөлт үзүүлжээ. Он дуусахаас өмнө дахин 50 хүнд өгөхөөр төлөвлөж байгаа аж.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ