Улаанбаатарт 6-8 хэм хүйтэн

Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2015-12-11 07:37:36

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи нутгийн  баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 13-18 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ