Дархан-Уул аймагт нээлттэй шатрын тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-09-16 13:43:54
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Шатрын фиде мастер З.Бямбаагийн нэрэмжит 4 дахь удаагийн нээлттэй шатрын тэмцээн өнөөдөр  эхэллээ.Тэмцээн энэ сарын 14, 15, 16-ны өдрүүдэд үргэлжлэн явагдаж аваргуудаа тодруулах аж.
Өнөөдөр эхэлж байгаа нээлттэй тэмцээнд 200 гаруй шатарчид онооны эрэмбээр гурван төрөлд оюун ухаанаараа өрсөлдөж байна. Гурван хоногийн турш үргэлжлэх энэхүү тэмцээнийг зорин ирэх тамирчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.Энэ жилийн тэмцээнд  шатрын мастер 6 оролцож байна.
Дархан хотоор овоглосон Дэлхийн шатрын холбооны мастер З.Бямбаа нь 1992 онд нэгдүгээр сургуулийг төгссөн аж.
Төрөлх хотынхоо иргэдийг оюуны спортоор хичээллүүлэх, улмаар тив дэлхийд нэрээ цуурайтуулсан алдартай тамирчдыг бэлтгэх зорилготойгоор 2015 оноос эхлэн өөрийн нэрэмжит шатрын тэмцээнийг Монголын шатрын холбоо, Дархан-Уул аймгийн Шатрын холбоо, Биеийн тамир спортын газартай хамтран явуулж эхэлжээ. Тэмцээний дүн ням гарагт тодорно.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ