Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 20 хууль, тогтоол батлуулжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг, чиглэл өгөх зэргээр бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллалаа.
2075 өдөр