Иргэд ёс зүйтэй, чанартай төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо нэг удаа хуралдаж, гурван хуулийн төсөл, нэг албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлжээ. УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох Байнгын хороо болон чуулганы хуралдаанд санал, дүгнэлтийг бэлтгэн хүргүүлж ажилласан байна.
913 өдөр