“E-service” порталаас иргэд 50 орчим үйлчилгээ авах боломжтой
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргаашнаас нээгдэх нийслэлийн цахим үйлчилгээний “E-service” порталыг ашиглан иргэд таван байгууллагын 50 орчим үйлчилгээг авах боломжтой болно. Үүнд зарим үйлчилгээний тусгай зөвшөөрөл авах, цооног өрөмдөх, худаг гаргах, жуулчин хүлээн авах тээврийн хэрэгсэл, архивын лавлагаа зэрэг иргэдийн дунд нэлээн эрэлт, хүлээлттэй үйлчилгээнүүд орж байна.
2419 өдөр