УБТЗ ажилчдаа "Спутник -V" вакцинаар дархлаажуулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар төмөр зам" ХНН өөрсдийн хөрөнгөөр ОХУ-аас “Спутник-V” вакциныг худалдан авч, нийт төмөр замчид болон тэтгэвэрт гарсан ахмадуудаа вакцинд хамруулах гэж байна. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхантай “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных өнгөрсөн сарын 25-нд уулзах үеэр илэрхийлсэн юм. Энэ ажлын бэлтгэл ажил, явцын талаар Төмөр замын төв эмнэлгийн Поликлиник эрхэлсэн орлогч дарга Ч.Хэрлэнчимэгээс тодрууллаа.
1577 өдөр