Улсын хэмжээнд 244 550 хүнийг вакцинжуулаад байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдрийн 21.00 цагийн байдлаар, нийслэлд 10 773 хүнийг дархлаажуулжээ. Энэ нь өмнөх өдрөөс 1724 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд нийслэлд нийт 237 489 хүнийг вакцинжуулаад байна. Өмнөговь аймгийн 9 суманд (энд хилийн боомтууд орж байна) 731 хүнийг вакцинд хамруулсан байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт 244 550 хүнд вакцины эхний тунг хийгээд байна.
1567 өдөр