БЗД-ийн эмнэлэгт бүртгэгдсэн тохиолдолтой ойр харилцсан 69 хүнийг тусгаарлажээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын том дэгдэлтийн дараа алаг цоог, эх уурхай нь тодорхойгүй өвчлөл гарах эрсдэлтэй. Тиймээс халдвар бүртгэгдсэн тухайн үед шуурхай арга хэмжээ авах, хүн амын дунд халдварыг алдахгүй байх, олон хүнийг өвчлүүлэхгүй байх, тогтоосон хавьтлуудаа тусгаарлах, хяналтад авах нь чухал гэдгийг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцлов.
1233 өдөр