Дархад хурд наадмаар зургаан насны морьдоос гадна дан цагаан адууны уралдаан болно
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл
аймгийн Улаан
-Уул сумын Соёо багийн нутаг Соёо толгойд Дархад
ястны өв уламжлал, зан заншлыг сэргээн хойч үедээ өвлүүлэн, өв соёлоороо
бахархах, тэр дундаа Дархадын цагаан адууны удам угшлыг хамгаалан үржүүлэх,
нутгийн малчин, адуучин залуусын эв нэгдлийг харуулан хамтран ажиллах,
түүнийгээ олон нийтэд түгээн сурталчилах зорилгоор гурван жилд нэг удаа
зохиогддог Дэлгэрхаан уулын тахилга, Дархад
хурд-6 наадам ирэх найман сарын 2-4-ий өдрүүдэд болно.
1714 өдөр