Иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-08-31 13:48:18

Хөвсгөл  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын Далайн зах багийн Арсай гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 273 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т Ринченлхүмбэ сумаас Мөрөн сум руу зорчиж явсан Бүрэнтогтох сумын харьяат иргэд Арсайн гол гаталж яваад урсаж, автомашинтайгаа голын дунд хэсэгт суусан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид энэ сарын 30-ны орой тухайн газар руу хөдөлсөн байна. Тус иргэд Пажеро загварын суудлын автомашинтай зорчиж явсан бөгөөд машинд байсан 3 иргэн уснаас эсэн мэнд гарсан байна. Ойрын өдрүүдэд усархаг бороо орсны улмаас зарим томоохон гол мөрний ус үерлэж байгаа тул иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. 

Холбоотой мэдээ