Хөвсгөлд хүүхдийн зуны сувилал ажиллаж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-07-31 18:21:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, бага насны хүүхдийн өвчлөлийг бууруулах гэрийн асаргаа сувилгааг сайжруулах зорилгоор 28 эрүүл мэндийн байгууллага дээр хүүхдийн зуны сувилал ажиллаж байна. Тухайлбал Тосонцэнгэл сумын Эрүүл мэндийн төв хоёр ээлжээр 60 гаруй хүүхдийг сувилж байна. Энэ үеэр өрхийн ЭМТ-ийн эмч, сувилагч нар эцэг, эхчүүдтэй хамтран хүүхдийг нарны илчинд шар сүүгээр угааж, тараг, сүү, бантан зэрэг эмчилгээний хүнсээр хооллож байна. Мөн эмийн бус эмчилгээ буюу хүүхдэд иллэг, массаж хийх аргачлалыг эцэг эхчүүдэд зааж сургаж байгаа юм. Үүнээс гадна хүүхдийн хооллолт, асаргаа сувилгаа, наршилт, гэдэсний халдвар, осол гэмтлээс сэргийлэх талаар эмч нар сургалт мэдээлэл хийж байна. Сувиллын үйл ажиллагаа 7-10 хоногийн хугацаанд үргэлжилж байгаа ажээ.


Холбоотой мэдээ