Сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-09-01 12:22:18

Хөвсгөл  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн Үүрийн цагаан гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 243 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т тус сумын харьяат иргэн С энэ сарын 27-нд сураггүй болсон бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд иргэн Н-аас иргэн Г-д очихоор гараад сураггүй болсон гэнэ.  Тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд  Салхитын үзүүр  гэдэг газраас Улаан мод гэдэг газар хүртэл 10 км-т явганаар, Цагаан тураг  гэдэг газраас Гэрч гэдэг газар хүртэл 10 км-т морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өнөө өглөө эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.   

 

Холбоотой мэдээ