85 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-08-31 13:38:59

Хөвсгөл  /МОНЦАМЭ/. Мөрөн суманд өөвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах сумын Засаг даргын 2020 оны 02-р албан даалгаврын хүрээнд нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж, хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Нийтийн эзэмшлийн талбайн шарилжийг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран 85 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллуулж байна. Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Хот тохижуулах үйлчилгээний төв хамтран сумын нутаг дэвсгэрт шарилж төрлийн ургамал их ургаж байгаатай холбогдуулан эрүүл орчинд аж төрөх зорилтын хүрээнд айл өрх, аж ахуйн нэгж байгууллага ойр орчныхоо 50 хүртэлх метр газрын шарилжийг зулгаах "Харшлын эсрэг хамтдаа", “Шарилжгүй Мөрөн” аяныг дөрөв дэх жилдээ зарлалаа.

Аян есдүгээр сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд ойр орчмын шарилжийг зулгааснаар эрүүл орчинд аж төрөх боломж олдох төдийгүй шарилжаас үүдэлтэй харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой гэнэ. Өнгөрсөн жил зарласан тус аянд Мөрөн сумын зарим иргэн шарилжийг бөөгнүүлэн хатааж малчдад өгсөн нь өвлийг өнтэй давахад тус болсон ажээ.

Холбоотой мэдээ