Иргэдийн санал хүсэлт дээр тулгуурлан төлөвлөгөөгөө сайжрууллаа
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Иргэд Сэлэнгэ аймагт сүрьеэгийн тусламж үйлчилгээний үйл ажиллагаанд 30 хувийн үнэлгээ өгсөн байна.
Швейцарийн хөгжлийн агентлаги, Дэлхийн банктай хамтран “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийг Дорнод, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хэнтий зэрэг 10 аймаг, Улаанбаатарын гурван дүүрэгт 2016 оноос эхлэн хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэхүү төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарт тус төслийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн аймгийн эрүүл мэндийн салбарын хамгийн тулгамдсан асуудал болох сүрьеэ өвчны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төслийг 9 сараас эхлүүлэн хэрэгжүүлж иргэдийн төлөөллийг хамруулжээ.
2948 өдөр