Ан агнуураас 900 сая төгрөгийн орлого орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-14 17:27:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2017 онд ан агнуураас орон нутгийн төсөвт  900 орчим сая төгрөг төвлөрүүлэх боломж бүрдсэн талаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ. Энэ нь 2016 оны ан агнуурын орлогоос 400 сая төгрөгөөр илүү үзүүлэлт аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 149 тоот тушаалыг үндэслэн аймгийн ИТХ-аас тухайн онд Алтай, Буянт, Бугат, Булган, Дэлүүн, Толбо сумдын ангийн бүс нутгуудаас 12 толгой аргаль хонь, 6 янгир ямаа, 5  халиун буга,  12 сумын нутаг дэвсгэрээс 3000 ширхэг загас агнуулах шийдвэр гаргажээ. Уг ажлын тендерт "Монгол сафари", "Лүүк Монголиа", "Орман ан" компаниуд шалгарсан бөгөөд агнуурын ажил дуусах шатанд орсон байна.

Тус аймгийн нутагт сүүлийн жилүүдэд ангийн тоо толгой өсч, эрх бүхий байгууллагаас Бугат, Булган, Улаанхус, Цэнгэл, Ногооннуур сумдад ангийн бүс нутгийг шинээр тогтоож, нэмж ан агнуулахаар менежментийн төлөвлөгөө хийжээ. Амьтны нөөц ашигласны төлбөрөөс орсон орлогын 50 хувийг Засгийн газрын 2014 оны 43 тоот тогтоолын дагуу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах юм.  
 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ