“Дэд бүтцийн хяналтад-Таны оролцоо” сарын аян нээлтээ хийлээ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Дэд бүтцийн хяналтад-Таны оролцоо” сарын аяны нээлт Сэлэнгэ аймагт боллоо. Барилгын ажлын улирал эхэлж байгаатай холбогдуулан дэд бүтцийн салбарын барилга байгууламж, өргөх механизм, авто зам, замын байгууламж, авто техникийн хэмжил зүй, инженерийн шугам сүлжээний агааржуулалт, бохир ус зайлуулт, цахилгаан, дулаан, хий, цэвэр ус хангамжийн засвар үйлчилгээ, ашиглалт угсралт гээд бүхий л төрлийн ажлыг холбогдох хууль стандарт, норм дүрмийн шаардлагад нийцүүлэн хийх зорилгоор энэхүү аян зохион байгуулагдаж байгаа ажээ.
2728 өдөр