Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэмийн хүйтэн хонож байна
Увс /МОНЦАМЭ/. Энэ сар гарсаар Увс аймгийн нийт нутгаар хүйтний эрч чангарсан бол ойрын өдрүүдэд суларч эхэлжээ. Хоёрдугаар сарын 18-25-ыг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм хүйтэн, бусад нутгаар 25-33 хэмийн хүйтэн байх аж. Зүүнговь сум хамгийн зузаан буюу 24 см цасан бүрхүүлтэй байгаа бол Малчин, Хяргас сум 20 см зузаан цастай байна. Өнгөрсөн шөнө Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэмийн хүйтэн хоносон бол өдөртөө 24-34 хэмийн хүйтэн байна.
1864 өдөр