Замын төлбөрийг Автозамын санд 24 цагийн дотор төвлөрүүлдэг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд автозамын байнгын ажиллагаатай, төлбөр авах 28 цэг ажиллаж байна. Эндээс жилд дунджаар 7-8 тэрбум төгрөг төвлөрдөг аж. Үүнийг Зам тээврийн хөгжлийн төв хураан 24 цагийн дотор Автозамын санд төвлөрүүлдэг байна. Энэхүү үндсэн үйл ажиллагааг тус төв зохицуулан ажилладаг. Харин санд төвлөрсөн төлбөр хураамжийг Сангийн яам, ЗТХЯ болон төсвийн ерөнхийлөн захирагч нар хуваарийн дагуу автозамын арчлалт, засварын буюу АЗЗА-ын компаниудад хуваарилан олгодог, төлбөрийн ихэнх хувь нь замын ашиглалт арчилгаанд зарцуулдаг аж.
1114 өдөр